Стастик 2008 он 4 сар

2008 оны эхний 4 сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 26503 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан нь 2007 оны мөн үеийнхээс 7.0 хувиар өсөв.  Гэмт хэргийн шинжтэй 4 өргөдөл, гомдол, мэдээлэл тутмын нэгд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Улсын хэмжээнд 6818 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2007 оны мөн үеийнхээс 5.7 хувиар буурч, нийт гэмт хэргийн 87.7 хувийг хөнгөн, хүндэвтэр, 12.3  хувийг хүнд, онц хүнд  гэмт хэрэг эзэлж байна.

Бүх гэмт хэргийн 45.5 хувь нь нийслэл хотод, 53.3 хувь нь аймгуудад, 0.8 хувь нь төмөр замын салбарт, 0.1 хувь нь иргэний агаарын тээврийн салбарт, 0.3 хувь нь бусад газарт  бүртгэгдлээ.

Гэмт хэргийн гаралт Архангай, Булган, Завхан, Сэлэнгэ, Ховд, аймагт 0.9-19.55 хувиар, нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур дүүрэгт 10.1-31.1 хувиар тус тус өсч, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймагт 1.2-45.2 хувиар, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүрэгт 2.8-66.7 хувиар, Төмөр замын салбарт 4.9 хувиар, Иргэний агаарын тээврийн салбарт 68.0 хувиар тус тус буурав.

Мал хулгайлах гэмт хэрэг 591 бүртгэгдсэн нь нийт хэргийн 8.7 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн 25.0 хувийг, авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 19 бүртгэгдсэн нь хулгайлах  хэргийн 0.8 хувийг тус тус эзэлж байна.

Гэмт халдлагад 292 байгууллага өртсөний 49.0 хувь нь төрийн, 44.0 хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 7.0 хувь нь төрийн бус байгууллага байна.

2008 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 46995 хүн эрүүлжүүлэгдэн, 3842 хүн баривчлагдаж, хураасан хутга мэс 4185  нь өмнөх оны мөн үеийнхээс хураасан хутга мэс 32.9, баривчлагдсан хүн 26.4, эрүүлжүүлэгдсэн хүн 10.8, цагдаад халдсан зөрчил 6.6 хувиар тус тус буурсан болно.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog and mini XAKEP