2008 оны эхний 1 дүгээр улиралд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 19161 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан нь 2007 оны мөн үеийнхээс 9.5 хувиар өсөв. Гэмт хэргийн шинжтэй 4 өргөдөл, гомдол, мэдээлэл тутмын нэгд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Улсын хэмжээнд 5041 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2007 оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурч, нийт гэмт хэргийн 88.1 хувийг хөнгөн, хүндэвтэр, 11.9 хувийг хүнд, онц хүнд гэмт хэрэг эзэлж байна.
Бүх гэмт хэргийн 53.4 хувь нь нийслэл хотод, 45.3 хувь нь аймгуудад, 0.8 хувь нь төмөр замын салбарт, 0.1 хувь нь иргэний агаарын тээврийн салбарт, 0.3 хувь нь бусад газарт бүртгэгдлээ.
Гэмт хэргийн гаралт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Увс аймагт 2.2-74.4 хувиар, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур дүүрэгт 10.5-24.3 хувиар тус тус өсч, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 4.7-50.0 хувиар, нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүрэгт 3.1-80.0 хувиар, Төмөр замын салбарт 4.8 хувиар, Иргэний агаарын тээврийн салбарт 66.7 хувиар тус тус буурав.
Мал хулгайлах гэмт хэрэг 475 бүртгэгдсэн нь нийт хэргийн 9.4 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн 26.6 хувийг, авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь хулгайлах хэргийн 0.8 хувийг тус тус эзэлж байна.
Гэмт халдлагад 217 байгууллага өртсөний 46.6 хувь нь төрийн, 45.6 хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 7.8 хувь нь төрийн бус байгууллага байна.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: