2008 оны эхний 2 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 11560 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оныхоос 2.1 хувиар өсөв. Гэмт хэргийн шинжтэй 3 өргөдөл, гомдол, мэдээлэл тутмын нэгд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Улсын хэмжээнд 3343 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 хувиар өсч, нийт гэмт хэргийн 88.2 хувийг хөнгөн, хүндэвтэр, 11.8 хувийг хүнд, онц хүнд гэмт хэрэг эзэлж байна.
Бүх гэмт хэргийн 52.2 хувь нь нийслэл хотод, 46.2 хувь нь аймгуудад, 1.0 хувь нь төмөр замын салбарт, 0.1 хувь нь иргэний агаарын тээврийн салбарт, 0.5 хувь нь бусад газарт бүртгэгдлээ.
Гэмт хэргийн гаралт Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт 8.1 хувиас 1.9 дахин, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур дүүрэгт 3.8-20.7, Төмөр замын салбарт 29.6 хувиар тус тус өсч, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс аймагт 1.7-65.9 хувь, нийслэлийн Баянгол, Хан-Уул, Налайх, Багахангай дүүрэгт 4.4 хувиас 4.0 дахин, Иргэний агаарын тээврийн салбарт 70.0 хувиар тус тус буурав.
Мал хулгайлах гэмт хэрэг 343 бүртгэгдсэн нь нийт хэргийн 10.3 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн 27.6 хувийг, авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 7 бүртгэгдсэн нь хулгайлах хэргийн 0.6 хувийг тус тус эзэлж байна.
Гэмт халдлагад 158 байгууллага өртсөний 46.8 хувь нь төрийн, 44.9 хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 8.2 хувь нь төрийн бус байгууллага байна.
2008 оны эхний 2 сард улсын хэмжээнд 18423 хүн эрүүлжүүлэгдэн, 1421 хүн баривчлагдаж, цагдаад халдсан зөрчил 127, хураасан хутга мэс 2373 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс цагдаад халдсан зөрчил 12.4 хувиар өсч, эрүүлжүүлэгдсэн хүн 31.7, баривчлагдсан хүн 45.1, хураасан хутга мэс 38.6 хувиар тус тус буурсан болно.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: