2008 оны 1 дүгээр сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 6134 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оныхоос 0.8 хувиар буурав. Гэмт хэргийн шинжтэй 4 өргөдөл, гомдол, мэдээлэл тутмын нэгд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Улсын хэмжээнд 1740 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 5.0 хувиар буурч, нийт гэмт хэргийн 87.4 хувийг хөнгөн, хүндэвтэр, 12.6 хувийг хүнд, онц хүнд гэмт хэрэг эзэлж байна.
Бүх гэмт хэргийн 51.9 хувь нь нийслэл хотод, 46.5 хувь нь аймгуудад, 0.9 хувь нь төмөр замын салбарт, 0.2 хувь нь иргэний агаарын тээврийн салбарт, 0.5 хувь нь бусад газарт бүртгэгдлээ.
Гэмт хэргийн гаралт Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт 2.4 хувиас 6.0 дахин, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт 0.9-10.4, Төмөр замын салбарт 14.3 хувиар тус тус өсч, Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс аймагт 12.5-62.8 хувь, нийслэлийн Баянгол, Хан-Уул, Налайх, Багахангай дүүрэгт 12.7 хувиас 2.0 дахин, Иргэний агаарын тээврийн салбарт 50.0 хувиар тус тус буурав.
Мал хулгайлах гэмт хэрэг 211 бүртгэгдсэн нь нийт хэргийн 12.1 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн 33.4 хувийг, авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь хулгайлах хэргийн 0.8 хувийг тус тус эзэлж байна.
Гэмт халдлагад 71 байгууллага өртсөний 40.8 хувь нь төрийн, 45.1 хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 14.1 хувь нь төрийн бус байгууллага байна.
2008 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 8028 хүн эрүүлжүүлэгдэн, 678 хүн баривчлагдаж, цагдаад халдсан зөрчил 63, хураасан хутга мэс 1336 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс цагдаад халдсан зөрчил 37.0 хувиар өсч, эрүүлжүүлэгдсэн хүн 45.3, баривчлагдсан хүн 48.9, хураасан хутга мэс 41.7 хувиар тус тус буурсан болохыг танилцуулъя


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: