Стастик 2007 он

2007 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 75036 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оныхоос 28.0 хувиар өсөв.  Гэмт хэргийн шинжтэй 4 өргөдөл, гомдол, мэдээлэл тутмын нэгд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Улсын хэмжээнд  21268  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 16.5  хувиар өсч, нийт гэмт хэргийн 83.1 хувийг хөнгөн, хүндэвтэр, 16.9  хувийг хүнд, онц хүнд  гэмт хэрэг эзэлж байна.

Бүх гэмт хэргийн 49.4 хувь нь нийслэл хотод, 48.9 хувь нь аймгуудад, 1.1 хувь нь төмөр замын салбарт, 0.3 хувь нь иргэний агаарын тээврийн салбарт, 0.2 хувь нь бусад газарт  бүртгэгдлээ.

Гэмт хэргийн гаралт Дорноговь, Хөвсгөлөөс бусад бүх аймагт 1.2-69.6 хувь, нийслэлийн Багахангайгаас бусад бүх дүүрэгт 13.0-37.1 хувь, иргэний агаарын тээврийн салбарт 20.4 хувиар тус тус өсч, Дорноговь аймагт 0.7, Хөвсгөл аймагт 8.7, Багахангай дүүрэгт 17.9, Төмөр замын салбарт 13.0 хувиар тус тус буурав.

Мал хулгайлах гэмт хэрэг 1864 бүртгэгдсэн нь нийт хэргийн 8.8 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн 23.5 хувийг, авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 151 бүртгэгдсэн нь хулгайлах  хэргийн  1.9 хувийг тус тус эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас төр, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 29.5 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 13.5 хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн нь өмнөх оныхоос 2.2 пунктээр өсөв.

2007 онд 136603 хүн эрүүлжүүлэгдэн, 12933 хүн баривчлагдаж, цагдаад халдсан зөрчил 882, хураасан хутга мэс 19159 байгаа нь өмнөх оныхоос эрүүлжүүлэгдсэн хүн 0.4, цагдаад халдсан зөрчил 14.5 хувиар тус тус өсч, баривчлагдсан хүн 4.3, хураасан хутга мэс 47.0 хувиар буурсан болохыг танилцуулъя.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog and mini XAKEP